Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 13:17 - Ариун Библи 2004

17 Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.

Gade chapit la Kopi




Иеремиа 13:17
25 Referans Kwoze  

Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Хэрэв та нар сонсохгүй, Миний нэрийг хүндэтгэхийн тулд үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй бол Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор, хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.


«Миний хонинууд, Миний бэлчээрийн хонинууд аа, та нарын хувьд гэвэл, та нар бол хүмүүс бөгөөд Би бол та нарын Бурхан мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэдний зүрх Эзэн уруу хашхирч, “Сионы охины хана хэрэм ээ, нулимс өдөр шөнөгүй гол мэт доош урсаг. Өөртөө чөлөө бүү өг, нүд чинь бүү амраг.


Эдгээр зүйлсийн төлөө би уйлдаг. Нүд минь усаар урсана. Учир нь миний сэтгэлийг сэргээдэг нэгэн, тайтгаруулагч надаас алс хол байна. Дайсан ноёрхсоны улмаас хүүхдүүд минь хоосров”.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.


Самуел нас барах өдөр хүртлээ Саулыг дахин харсангүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.


Тахилын төлөөх сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүний сүргүүдээр дүүргэгдэх болно. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.


Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна. Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй. Түүний бүх найз түүнээс урвацгаажээ. Тэд түүний дайснууд болцгоожээ.


“Миний бэлчээрийн хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид гаслантай яа!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.


Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.


Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн эртний өдрүүдийг дурсан санасан. Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.


Наргин баясагчдын дунд би суугаагүй, би цэнгэсэн ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.


Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа. Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй. Тиймээс тэрээр гайхмаар унажээ. Түүнд тайтгаруулагч ч байхгүй. “Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!”.


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Хүний хүү харагтун, Би нэг үлээлтээр чиний нүдний хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, чиний нулимс урсах ёсгүй.


Миний ард түмний охины сүйрлийн улмаас нүд минь усны урсгалаар урсана.


Swiv nou:

Piblisite


Piblisite