15 Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.
Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.
Ахмадууд аа, үүнийг сонсогтун. Энэ газрын бүх оршин суугчид чагнагтун. Та нарын үед, эсвэл эцэг өвгөдийн чинь үед үүнтэй адил явдал болсон уу?
Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон түүний оршин суугчид дээр гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгсийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нар уруу илгээсэн билээ гэж хэлэв.
Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ? Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?
Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм. Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.
“ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.
Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.