Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 11:19 - Ариун Библи 2004

19 Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. Тэд “Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж, түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя” гэж миний эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа.

Gade chapit la Kopi




Иеремиа 11:19
28 Referans Kwoze  

Учир нь “Тал бүрд аймшиг байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов. Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Тэд “Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё” гэцгээв.


Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон. Тал бүрд аймшиг бөлгөө. Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдаа Миний амийг авахаар хуйвалджээ.


Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.


Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.


Гадынхаас Деуелийн хүү Елиасаф,


“Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.


Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.


Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол Хар санаатны нэр ой гутаана.


Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт, Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав.


Би ЭЗЭНий өмнө Амьдын нутагт алхах болно.


Түүний үр удмуудыг таслаач. Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.


Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.


Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ. Би “Та бол миний хоргодох газар, Амьдын газарт миний хувь юм.


Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй. Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.


Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө. Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна. Села


Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав. Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж, Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.


Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусг ахад, бүх ард түмэн түүнийг барьж аван, —Чи үхэх ёстой!


Тэдний бүх өс хонзонг, миний эсрэг тэдний бүх далд явуулгыг Та харсан билээ.


Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн.


Хар санаатан чи, Зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт. Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ.


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөд түүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite