Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 11:15 - Ариун Библи 2004

15 Миний хайрт олон бузар муу үйлс хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ? Өргөлийн мах та нарыг гамшгаас чинь ангижруулж чадах уу? Ингэснээр та нар баярлах уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Хайрт минь олон башир үйл хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ? Өргөлийн мах та нарыг Гамшгаас чинь ангижруулж чадах уу? Ингэснээр та нар баярлах уу?

Gade chapit la Kopi




Иеремиа 11:15
29 Referans Kwoze  

Хорон мууг хийдгээрээ бахархдаг, Хорон муугийн гажсан зүйлсэд баясдаг хүмүүсээс,


Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш. Харин тэдний ухаан ба мөс чанар нь хоёулаа бузартсан байдаг.


Харин үүнтэй адил, та нар өөрсдийнхөө бодол дотор бардамнан сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь бузар юм.


зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг,


Сайн мэдээний талаас, тэд та нарын төлөөх дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм.


Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.


Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад,


Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.


Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул!


“Би Өөрийн гэрийг орхиж, Өөрийн өвийг хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр, тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан, та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.


Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.


Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг.


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог бол Ухаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.


Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа “Миний тогтоолуудыг зарлан, Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?


Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач.


Чиний садар самуун явдлууд болон хүсэл тачаал, тал хээр дэх толгод дээр буй чиний биеэ үнэлэх явдлын хувьд гэвэл Би чиний жигшүүрт зүйлсийг харсан билээ. Аяа, Иерусалем аа! Чи хир удаан бузар байсаар байх вэ?”.


“Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав. Өөрийн өргөөнд хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite