Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 10:5 - Ариун Библи 2004

5 Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй. Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай! Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”

Gade chapit la Kopi




Иеремиа 10:5
16 Referans Kwoze  

Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй, мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.


Та нар Эзэнд итгээгүй байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ.


Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцөд шүтээн гэдэг нь байдаггүй бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.


Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхийлөлтэй еэ! Тэдгээр нь чамд багш болж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн бөгөөд дотор нь ямар ч амьсгал байдаггүй.


Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.


Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.


Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан, —Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.


Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй. Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог. Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.


Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.


Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн, —Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв.


Өөрийн сүмд залбирахын тулд Моаб өндөр газарт гарч ирэвч, тэр нь ямар ч тус болохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite