Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 10:19 - Ариун Библи 2004

19 Гэмтлийн минь улмаас би гаслантай яа! Миний шарх эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Золгүй еэ! Гэмтэв би! Шарх минь эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 10:19
17 Referans Kwoze  

Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Тэр намайг гэрэлд гаргана. Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор, хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав” гэж хэлэв.


Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.


Миний ард түмний охины сүйрлийн улмаас нүд минь усны урсгалаар урсана.


Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна. Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй. Түүний бүх найз түүнээс урвацгаажээ. Тэд түүний дайснууд болцгоожээ.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Миний ард түмний охины хугарлын төлөө би хугарсан байна. Би гашуудаж, айдас намайг нөмрөв.


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ” гэв.


Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч! Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөд бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite