Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иаков 4:9 - Ариун Библи 2004

9 Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог.

Gade chapit la Kopi




Иаков 4:9
25 Referans Kwoze  

Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.


Инээгчийн доторх зүрх өвдсөн ч байж болох юм. Хөөр баяслын төгсгөл нь уй гашуу ч байж болно.


Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Учир нь та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Учир нь та нар гашуудан уйлах болно.


Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.


Энэ нь чиний үйлдсэн бүхний төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, өөрийн доромжлолоос болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.


Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.


Тиймээс ятга минь гашуудлаар хийгээд лимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.


Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно.


Бидний зүрхний баяр хөөр зогсов. Бидний бүжиг уй гашуугаар солигдов.


Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, тэднийг тайвшруулан, зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.


Инээгчийг би “галзуу” гэж, тааламж баяслын тухайд “Юу болж байна?” гэхчлэн боддог байв.


Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.


Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра, мөн бүх ард түмэнд хуулийг заасан левичүүд нь бүх ард түмэнд хандан —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун юм. Бүү гашуудан уйлагтун гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.


тэд —Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite