Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иаков 1:11 - Ариун Библи 2004

11 Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.

Gade chapit la Kopi




Иаков 1:11
27 Referans Kwoze  

Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ.


Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ.


Тэгээд Ахлах Хоньчинг үзэгдэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.


мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн.


энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна.


Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан. Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.


Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна.


Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь зуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно. Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина.


Ефраимын архичдын бардам титэм болон үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ!


Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ тийнхүү нүцгэн буцах ажгуу. Гартаа авч явж чадах хөдөлмөрийнхөө үр жимснээс хүн юу ч үгүй л одох аж.


Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.


Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно.


Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг. Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг. Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.


Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог. Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.


Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг. Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.


Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?


“Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ.


Харь хүмүүс зүрх алдаж, цайзаасаа чичрэн гарч ирдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite