14 Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд, газар өмхийрөв.
14 Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд газар өмхийрчээ.
Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан, тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорнын далай уруу, арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна. Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.
«Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. Тэр бол далайн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий хэмээн нэрлэх болно.
Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.
ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон түүний зарц нарын гэр, Египетийн бүх газарт ирэв. Асар олон ялаанаас болж газар хоосров.
Нилийн загас үхэж, Нил өмхийрсөнд, египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй болсон. Египетийн бүх газарт цус байв.
ЭЗЭН Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа болон талбайнуудаас гарч үхэцгээв.
Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.
Илбэчид ч идээт ярнаас болж Мосегийн өмнө зогсож чадсангүй. Яагаад гэвэл илбэчдэд, бүх египетчүүдэд идээт яр халдсан болой.
Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан, —Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.
Үд дунд өнгөрөхөд тэд, оройн тахил өргөх цаг болтол тэд улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй.
Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. “Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?