Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 6:12 - Ариун Библи 2004

12 Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 6:12
16 Referans Kwoze  

Мосе ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би хэл яриа муу, модон хэлтэй хүн гэж хариулав.


Тэгэхэд би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.


Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, би уран цэцэн ярьж чадахгүй. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов. Тэд түүнийг таашаасангүй.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


(Би мөн тэднийг дайснуудынх нь нутагт аваачихаар тэдэнд дайсагнаж байсан) эсвэл хэрэв тэдний хөндөгдөөгүй зүрх даруу болгогдсоноор тэд өөрсдийн гэм бурууг залруулбал,


Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд гомдсон сэтгэл болон хүнд ажлаас болж Мосег сонссонгүй.


Тэгэхэд Мосе Бурханд —Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд “Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд, тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.


Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөлд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж”.


Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.


Гэвч Мосе Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд,


Тэгэхэд Мосе хариулан —Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд “ЭЗЭН чамд үзэгдээгүй” гэж хэлж магадгүй гэв.


ЭЗЭН Мосе, Аарон нарт хэлж, Египетийн нутгаас Израилийн хөвгүүдийг авчрахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны талаарх үүргийг тэдэнд өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite