2 ЭЗЭН түүнээс —Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд
2 Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд
Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.
Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.
Бод болон бог малын сүргийн арван хувь буюу шилбүүр доогуур өнгөрөгч бүрийн арав дахь нэгэн нь ЭЗЭНд ариун байх юм.
Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.
Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.
“Өөрийн дайснуудын дунд захир” гээд ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана.
Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ.
Фараон та нарыг “ Гайхамшиг үзүүл” гэвэл, чи Ааронд “Таягаа авч, могой болгохоор Фараоны өмнө түүнийг хая” гэж хэл хэмээн айлдав.
Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд, түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.
Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Таны шивэгчинд нэг ваар тосноос өөр юу ч байхгүй хэмээв.