5 Авдрыг зөөхийн тулд дамнуургуудаа авдрын хажуу талууд дахь цагиргуудад хийв.
5 Авдрыг зөөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуулав.
Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.
Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар болон түүний бүх хэрэгсэл, түүнд хамаарагдах бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний бүх хэрэгслийг авч яван, түүнийг харж хамгаалан, мөн асрыг тойрон буудаллаж байх ёстой.
Тэгээд хуайс модоор дамнуургууд хийж, тэдгээрийг шижир алтаар бүрэв.
Тэр шижир алтаар өршөөлийн суудлыг хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ.
Харин дамнуургууд нь урт учир тэдгээрийн үзүүрүүд нь дотоод ариун газрын наана байх ариун газраас харагдаж байлаа. Гэвч ариун газрын гаднаас тэдгээр нь харагдахааргүй байв. Тэдгээр дамнуургууд энэ өдрийг хүртэл тэндээ бий.