Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 37:29 - Ариун Библи 2004

29 Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох цэвэр, анхилуун утлагыг амтлагчаар хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээл болох цэвэр утлагыг анхилуун үнэртнээр хийв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 37:29
18 Referans Kwoze  

Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.


Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ.


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.


Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.


Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,


ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.


Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг.


Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.


Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн. Би шинэхэн тосоор тослогдсон.


Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. Аяга минь дүүрч бялхдаг.


Тэрээр хуайс модоор дамнуургуудыг хийж, тэднийг алтаар бүрэв.


ЭЗЭН цааш нь Мосед айлдан —


Swiv nou:

Piblisite


Piblisite