Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 37:17 - Ариун Библи 2004

17 Тэгээд тэр шижир алтаар дэнлүүний суурийг бүтээв. Тэрээр дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундаганууд, болцуунууд, цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Тэгээд тэрээр давтсан шижир алтаар дэнлүүний суурь хийв. Дэнлүүний суурь ба ишийг давтаж хийсэн бөгөөд үүний хундага, болцуу ба цэцгүүд нь үүнтэйгээ нэгэн цул байв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 37:17
17 Referans Kwoze  

Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ болон ариун талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгддэг юм.


Надтай ярьж байсан дууг үзэхээр би эргэн хартал долоон алтан дэнлүүний суурийг харлаа.


Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй Бурханы хүүхдүүд гэдгээ батлах юм.


Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.


Дараа нь би түүнд —Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь эдгээр хоёр чидун мод нь юу вэ? гэв.


Тэр надаас —Чи юу харж байна вэ? гэсэнд би —Би харж байна. Оройдоо хул бүхий бүхэлдээ алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тус бүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харав.


Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ.


алтан дэнлүүний сууринд зориулсан алтны жин болон тэдгээрийн алтан дэнлүүнүүд, мөнгөн дэнлүүний сууринд зориулсан мөнгөний жин, дэнлүүний суурь бүрийн зориулалтын дагуу тэдгээрийн болон дэнлүүнийх нь жин,


Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга байлгах ёстой.


бас ширээ, түүний хэрэгслүүд, шижир алтан дэнлүүний суурийг түүний бүх хэрэгсэлтэй нь хамт, утлагын тахилын ширээ,


Ширээн дээрх хэрэгслүүд болох ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундага мэтийг тэр шижир алтаар хийжээ.


Дэнлүүний суурийн хажуугаас нь гарах зургаан салаа байсан бөгөөд нэг хажуугаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж, нөгөө талаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж байв.


Дэнлүүний суурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite