Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 35:25 - Ариун Библи 2004

25 Үйлэнд уран бүх эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо авчирсан нь хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинга байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Үйлэнд уран эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо буюу хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг авчрав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 35:25
16 Referans Kwoze  

Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болон Клем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий.


Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.


Эзэн дотор ажиллагч Труфайна болон Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор шаргуу ажилласан хайрт Персист мэнд хүргээрэй.


Та нарын төлөө шаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй.


Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв.


Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол Мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг.


Ариун газрын бүтцийн бүх ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб болон ур дүйтэй хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэх болно гэв.


Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн.


Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн.


Тэр бас ЭЗЭНий өргөөн дэх шүтээний янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхэж байсан юм.


Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав.


Зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв.


Одоо харагтун, Бурханы өргөөний бүх үйлчлэлийн төлөөх тахилч нар ба левичүүдийн багууд болон юунд ч чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлийн бүх ажилд чамтай хамт байх болно. Бас түшмэд болон бүх ард түмэн чиний тушаалыг бүрэн дагах болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite