Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 34:4 - Ариун Библи 2004

4 Тиймээс Мосе урьдын адил хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод, ЭЗЭНий тушаасан ёсоор Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Ингээд ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 34:4
6 Referans Kwoze  

ЭЗЭН Мосед айлдан —Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө зориулан бэлтгэ. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би эдгээр хавтангууд дээр бичнэ.


Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан.


Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.


ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буусан. ЭЗЭН Мосег уулын орой уруу дуудсанд Мосе очив.


Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ.


Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир. Бас нэгэн модон авдар хий.


Swiv nou:

Piblisite


Piblisite