Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 33:9 - Ариун Библи 2004

9 Мосег майханд орох бүрд үүлэн багана буун ирж, майхны аманд тогтдог байлаа. ЭЗЭН Мосетэй ярьдаг байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Мосег асарт орох бүрд үүлэн багана буун ирж, асрын үүдэнд тогтоод, ЭЗЭН, Мосетэй ярьдаг байв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 33:9
17 Referans Kwoze  

Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан. Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн.


Тэр Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байсан ба Тэр надад —Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв.


Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.


Тэр —Эзэн минь, хэрвээ одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол би залбирч байна. Хэдийгээр ард түмэн тийм зөрүүд боловч Эзэнийг бидний дунд хамт явуулж, бидний гэм буруу болон нүглийг уучилж, Өөрийн эзэмшил болгон биднийг аваач гэж хэлэв.


Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Мал сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв.


Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосе хуаран уруу буцах хүртэл түүний зарц залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.


Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.


ЭЗЭН Абрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.


Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов.


Мосег майхан уруу явах бүрд, бүх ард түмэн босон хүн бүр өөрийн майхны аманд зогсож, Мосег майханд ортол түүний араас ширтэн хардаг байв.


Бүх ард түмэн майхны аманд тогтон буй үүлэн баганыг харахдаа, хүн бүр өөрийн майхны аманд босож, мөргөдөг байв.


ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов.


Тэгээд ЭЗЭН Мосед хандан —Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив.


ЭЗЭН үүлэн багана дотор, майханд үзэгджээ. Үүлэн багана нь майхны аманд байв.


Мосе Түүнтэй ярихаар хурлын майханд ороход, гэрчлэлийн авдран дээр байсан өршөөлийн суудлын дээрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite