Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 33:7 - Ариун Библи 2004

7 Мосе майхан авч, хуарангийн гадна хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ хурлын майхан гэж нэрлэв. ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа хурлын майханд очдог болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Мосе майхан авч, хуарангийн гадна, хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ уулзалтын майхан гэж нэрлэв. Тэгээд ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа уулзалтын майханд очдог болов.

Gade chapit la Kopi




Гэтлэл 33:7
17 Referans Kwoze  

Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ. Тийм учраас Тэр сонсдоггүй.


ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлаа Шударга зөв хүний залбирлыг сонсдог.


Давидын үед жил дараалан гурван жилийн турш өлсгөлөн болсонд Давид ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгээд ЭЗЭН —Энэ нь Гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно.


Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг!


ЭЗЭН, Та үүнийг харсан билээ. Бүү дуугүй байгаач. Эзэн, надаас бүү хол байгаач.


Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд “ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.


ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ? Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?


Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ.


Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн, түүнийг үнсэв. Тэд амар мэндээ мэдэлцсэний дараа майханд орцгоов.


Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн бүх ахмадуудтай цуг ирэв.


Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлав.


Мосег майхан уруу явах бүрд, бүх ард түмэн босон хүн бүр өөрийн майхны аманд зогсож, Мосег майханд ортол түүний араас ширтэн хардаг байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite