Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 30:23 - Ариун Библи 2004

23 Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Чи өөртөө дараах хамгийн сайн үнэртнүүдийг авагтун. Үүнд: шингэн мирр таван зуун шекел, анхилуун шанц түүнээс хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишинг хоёр зуун тавин шекел,

Gade chapit la Kopi




Гэтлэл 30:23
20 Referans Kwoze  

Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв.


нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод, Гүгэл болон алоены хамт Хамгийн сайхан бүх үнэртэнтэй болой.


Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан.


Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.


Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.


Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана.


Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.


Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй. Зааны ясан ордноос гардаг Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.


Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох цэвэр, анхилуун утлагыг амтлагчаар хийв.


гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,


ЭЗЭН цааш нь Мосед айлдан —


ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин.


бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлагыг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.


гэрэлтүүлгэнд болон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд, —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу?


Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс —Соломон хаан мандтугай! гэж уухайлав.


Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв.


Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй. Харин чи нүглээрээ Намайг дарамталж, хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан.


Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв.


Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite