19 Аарон болон түүний хөвгүүд гар, хөлөө тэр савнаас угааг.
19 Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө тэр савнаас угааг.
Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!
Би гэмгүй байдал дотор гараа угааж, ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно.
бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё.
Энэ нь өөрчлөлтийн үе хүртэл тогтоогдсон хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махан биед хамаатай зарлигууд юм.
Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм.
Тэд хурлын майханд нэвтрэхдээ, эсвэл ЭЗЭНд өргөх тахилыг шатаан уугиулах үйлчлэлийг хийхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой.
Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа.