Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 30:12 - Ариун Библи 2004

12 Чи Израилийн хөвгүүдийг тоолохоор тооллого хийх үед хүн бүр өөрийнхөө төлөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи тоолох үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Чи Израилийн хөвгүүдийг бүртгэхээр тооллого хийх үед хүн бүр төлөөнийхөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи бүртгэх үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм.

Gade chapit la Kopi




Гэтлэл 30:12
21 Referans Kwoze  

Тиймээс бид өөрсдийнхөө төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ.


Зеруиагийн хүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ.


Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.


Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.


Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн. Гэрчлэл нь өөрийнхөө зохистой цагт өгөгдөв.


Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.


Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг. Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.


тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов” хэмээг.


Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан, түүнд хандан —Яагаад та гэрчлэлийн майхны төлөө Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ногдуулсан алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв.


Ингээд ЭЗЭН Израиль дээр тахал илгээж, Израилийн далан мянган хүн үхэв.


гурван жил өлсгөлөн болох, эсвэл чиний өрсөлдөгчдийн илд чиний дээр байх зуур дайснуудынхаа өмнөөс гурван сарын турш зугтаан явах, эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган, ЭЗЭНий тэнгэр элч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэх зэргийн аль нэгийг сонго” хэмээв. Тийм учраас одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг эргэцүүлэн бодогтун гэв.


Бас ЭЗЭН Мосед хандан, айлдсан нь —


Мосед хандаж —Таны зарц нар болох бидний удирдлаган дор байгаа дайчдад тооллогыг явуулав. Биднээс нэг ч хүн алдагдаагүй.


Дараа нь Сатан Израилийн эсрэг босоод, Израилийг тоолуулахаар Давидыг хөдөлгөв.


Иоаб —ЭЗЭН Өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь боолууд биш гэж үү? Юунд миний эзэн энэ зүйлийг хийхээр хүсэмжилнэ вэ? Яагаад тэр Израильд гэм бурууг учруулах ёстой юм бэ? гэв.


Цөлд Бурханы боол Мосегийн Израильд ногдуулсан алба гувчуурыг ЭЗЭНд авчрахыг Иуда, Иерусалимд тэд тунхагласан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite