Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 3:4 - Ариун Библи 2004

4 Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан —Мосе! Мосе! гэсэнд, тэр —Би энд байна гэж өгүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 3:4
18 Referans Kwoze  

газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр, бутан дотор оршиж байсан Түүний ивээлээр ивээх болтугай. Тэр ерөөл нь Иосефын толгой дээр, ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний толгойн титэм дээр буух болтугай.


Саул газар хөсөр унав. Тэгээд —Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, —


Ийнхүү ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов.


ЭЗЭН дахин —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин, —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв.


ЭЗЭН Самуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв.


Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж, —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.


ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг —Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр —Би энд байна гэв.


Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж, —Абрахам аа! гэсэнд Абрахам —Би энд байна гэжээ.


Бурхан нэг удаа айлдсан. Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон.


Тэгтэл нэгэн дуу гарч түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв.


Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв.


Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв.


Иаков зүүднээсээ сэрээд —ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.


ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.


Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.


Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.


Дараа нь Мосе ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг авчир” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж айлдсан.


ЭЗЭН хурлын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдан —


Swiv nou:

Piblisite


Piblisite