Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 29:31 - Ариун Библи 2004

31 Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Чи томилгооны ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.

Gade chapit la Kopi




Гэтлэл 29:31
8 Referans Kwoze  

Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдэд хэлсэн нь —Махыг хурлын майхны үүдэнд буцалгаж, миний тушаан “Аарон болон түүний хөвгүүд үүнийг идэх болно” хэмээн хэлсэн ёсоор түүнийг сахил хүртээх ёслолын тахилын сагсанд байгаа талхтай хамт идэгтүн.


Түүнээс гадна, хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирэн, өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхий мах авна гэдэг байв.


Мөн тахилч нар ард түмэнтэй ингэж харьцдаг байв. Хэн нэгэн хүн тахил өргөх үед, мах чанаж байхад нь тахилчийн зарц гурван салаа сэрээг гартаа барин, хүрч ирдэг байв.


Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.


Аарон болон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ.


Тэгээд тэр сахил хүртээх ёслолын хуц болох хоёр дахь хуцыг авчирлаа. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.


Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite