Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 28:12 - Ариун Библи 2004

12 Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдэд дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр хадах бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр тогтоох бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 28:12
23 Referans Kwoze  

Аарон ариун газарт орохдоо Израилийн хөвгүүдийн нэрсийг ЭЗЭНий өмнө мөнхийн дурсгал болгон шүүхийн цээживчинд зүрхэн дээрээ авч явах ёстой.


та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы урсгал тасарч байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус тасарсан юм” хэмээн хэл. Тиймээс ч эдгээр чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.


Тийнхүү Мосе, тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аван, түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болгон хурлын майханд авчрав.


ЭЗЭН Мосегээр дамжуулан түүнд айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны удмын биш ямар ч жирийн хүн ЭЗЭНий өмнө утлагыг шатаахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


ЭЗЭНд галаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун.


Айдаст автсан тэр түүн уруу харж, —Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.


эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж, Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм.


Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан, өршөөлөө дурсаж,


Иерусалим аа, Би чиний хэрмэн дээр манаач нарыг тавив. Тэд бүх л өдөржин, бүх л шөнөжин хэзээ ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч аа, бүү амрагтун.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов”


Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж, “Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн. Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.


Ефод нь холбогдсон байхын тулд түүний хоёр үзүүртэй холбоотой хоёр мөрөвч байх ёстой.


Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.


талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв.


Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун.


Бениамины тухай тэр хэлэв. —ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай. Тэр түүнийг өдөржин хамгаалж, түүнийг далныхаа хооронд суулгана.


би мөрөндөө үүрч, түүнийг титэм шиг өөртөө холбох байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite