Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 24:16 - Ариун Библи 2004

16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр, үүлэн дундаас Мосег дуудав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 24:16
14 Referans Kwoze  

Аарон Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хэлэхэд, тэд цөл уруу хартал ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв.


Харин чуулган Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, хурлын майхан уруу эргэтэл, харагтун, майхныг үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.


Бороотой өдөр үүлэн дотор байдаг солонгын төрхтэй адил эргэн тойрных нь туяаны төрх нь тийнхүү байв. ЭЗЭНий цог жавхлангийн төстэй байдлын төрх нь тийм байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ хөсөр унасан бөгөөд айлдах дууг сонсов.


Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан. Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн.


Гэвч бүх чуулган тэдэн уруу чулуу чулууд гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.


Мосе, Аарон нар хурлын майханд оров. Тэднийг гарч ирэн ард олныг ерөөмөгц ЭЗЭНий цог жавхлан бүх ард олонд үзэгдэв.


Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээн дуу мэт чанга дуу гарах нь сонсогдож, —


Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.


Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.


Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй.


Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.


ЭЗЭН Мосед —Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.


Мосе —ЭЗЭНий цог жавхлан та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл нь энэ болой гэв.


дараа ЭЗЭН Сион Уулын бүх дэвсгэр болон түүний чуулгануудын дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite