Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 24:13 - Ариун Библи 2004

13 Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа.

Gade chapit la Kopi




Гэтлэл 24:13
10 Referans Kwoze  

Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосе хуаран уруу буцах хүртэл түүний зарц залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.


Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.


Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ.


Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед —Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд


ЭЗЭН Ааронд —Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаж, түүнийг үнсэв.


Мосегийн хадам эцэг Иетро, түүний эхнэр, хөвгүүдтэй нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Мосе Бурханы ууланд буудалласан байв.


түүний хүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.


Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.


ЭЗЭНий зарц Мосег нас барсны дараа, Мосегийн туслах Нуны хүү Иошуатай ЭЗЭН ярин, айлдсан нь —


Swiv nou:

Piblisite


Piblisite