Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 24:11 - Ариун Библи 2004

11 Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 24:11
24 Referans Kwoze  

Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн бүх ахмадуудтай цуг ирэв.


ЭЗЭН Мосед —Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий.


Иаков бас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ.


Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Учир нь Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” хэмээв.


Тэдний ноёд зарц нараа усанд явуулав. Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй. Тэд хоосон савтайгаа буцаж ирэв. Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилч нарт ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.


Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг болон тэр газрын бүх ард түмнийг дагуулан, хааныг ЭЗЭНий өргөөнөөс аван, дээд дааман хаалгаар нэвтрэн хааны ордонд ирэв. Тэд хааны сэнтийд хааныг залжээ.


Иезебел Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.


Маноа эхнэртээ —Бид Бурханыг үзсэн тул заавал үхэх болно гэхэд


Тэгээд амьд үлдэгсэд нь язгууртнууд уруу бууж ирэв. ЭЗЭНий ард түмэн надад дайчид мэт бууж ирэв.


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан ЭЗЭН ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ.


Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чам шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?


Удирдагчдын малтаж, ард олны язгууртнуудын очирт таягаар болон тэдний таягуудаар ухсан худаг. Цөлөөс тэд Маттана уруу


Дараа нь Тэр Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.


Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү?


Түүнтэй Би ам далд хэллэгээр биш, харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.


Учир нь эзэний минь ийм зарц миний эзэнтэй хэрхэн ярьж чадах билээ? Миний хувьд гэвэл, одоо надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй, амьсгал ч үгүй болсон гэв.


Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite