Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 23:27 - Ариун Библи 2004

27 Би Өөрийн аймшгийг чиний өмнө явуулж, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унаган, бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Би аюумшиг юугаа түрүүнд чинь явуулан, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унагаж бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно.

Gade chapit la Kopi




Гэтлэл 23:27
17 Referans Kwoze  

Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх ард түмнүүдийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний алдар цууг сонсоод чичирч, чамаас болж зовж шаналах болно” гэсэн.


Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Харин чиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.


ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.


Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөд Намайг үзэн ядагчдыг би устгалаа.


ЭЗЭНий өгсөн айдас нутгийнхан дээр нөмөрсөн учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотыг устгажээ. Тэдгээр хотод асар их баялаг байсан тул тэд бүгдийг нь дээрэмдсэн юм.


Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.


Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв.


ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно.


Би чиний өмнө тэнгэр элчийг явуулж, канаанчууд, аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөнө.


Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав.


Учир нь Та тэднийг нуруугаа харуулахад хүргэх болно. Та тэдний нүүрний эсрэг сумаа онилон бэлэн болгоно.


Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй.


Тиймээс ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Учир нь израильчууд тоо томшгүй олон байлаа. Моаб нь Израилийн хөвгүүдээс ихэд айв.


ЭЗЭНий айлдсанчлан, чиний хамаг дайснуудыг өмнөөс чинь хөөн гаргана.


Swiv nou:

Piblisite


Piblisite