Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 23:18 - Ариун Библи 2004

18 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Чи Миний тахилын цусыг исгэсэн юмтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.

Gade chapit la Kopi




Гэтлэл 23:18
10 Referans Kwoze  

ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл нь хөрөнгөөр исгэгдсэн байх ёсгүй. Учир нь та нар аливаа хөрөнгө, эсвэл аливаа зөгийн балыг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулах ёсгүй.


Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.


Чиний газар нутагт долоо хоногийн турш исгэх хөрөнгө бүү олдог. Анхны өдрийн үдэш өргөсөн тахилын махнаас шөнө өнгөрч өглөө болтол юу ч бүү үлдэг.


Та нар түүний аль ч хэсгийг өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаа.


Түүний талархалт эвийн өргөлийн тахилын махны тухайд бол, өргөлийнх нь өдөр түүнийг идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй.


Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.


Хэрэв тэр үүнийг талархсныхаа төлөө өргөх бол талархлын өргөлтэй хамт тостой хольсон бинг, тос түрхсэн исгээгүй боовыг, тостой хольж сайн хутгасан сайн гурилын бинг өргөнө.


Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Мосе тэдэнд —Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэлсэн.


Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite