Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 23:12 - Ариун Библи 2004

12 Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Зургаан өдөр чи ажилаа хийж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү мөн ирмэл хүн ч сэргэг.

Gade chapit la Kopi




Гэтлэл 23:12
13 Referans Kwoze  

Есүс Амралтын өдөр эдгээсэнд дургүйцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж —Ажил төрлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш, харин тэдгээр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд


Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв.


«Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ? Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг.


Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.


Тэр тэдэнд бас —Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон.


тэр тэдэнд —ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амралтын өдөр, ЭЗЭНий ариун амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв.


Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд.


Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.


Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.


Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас болон бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл амралтын өдрөөр зарж байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite