Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 23:11 - Ариун Библи 2004

11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээснийг нь хээрийн амьтад идэг. Усан үзмийн болон чидун модны цэцэрлэгтээ ч ийнхүү үйлд.

Gade chapit la Kopi




Гэтлэл 23:11
11 Referans Kwoze  

Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч, ургацаас үлдсэн хуучин юмсыг идсээр байж болох бөгөөд тариалсан ургац чинь ес дэх жилд гарах хүртэл хуучныг идсээр байх юм.


Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй, эсвэл өөрсдийн ургацыг хураахгүй юм бол долоо дахь жилд юу идэх вэ?» хэмээн асуувал


Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.


Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг.


Үнэхээр чи биднийг сүү балаар урссан нутагт аваачсангүй, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг ч бидэнд өв болгон өгсөнгүй. Чи эдгээр хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй хэмээн өгүүлэв.


Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана.


Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тийм учраас би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх үгээгүй, ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.


Бид мөн өөрсдийн Бурханы өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө хүлээж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite