Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:30 - Ариун Библи 2004

30 Чи өөрийн үхэр болон хонинуудад ч ийнхүү үйлд. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 Чи үхэр ба хоньдынхоо тухайд ч бас ингэ. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:30
14 Referans Kwoze  

Үхэр, хонь, ямаа нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Найм дахь өдрөөс энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлийн тахил болон хүлээн авагдах болно.


Чи өөрийнхөө үхэр, хонины ууган эр төл бүрийг өөрийн Бурхан ЭЗЭНд тусгаарлагтун. Чи үхрийнхээ ууган тугалыг бүү эдэл. Чи хониныхоо ууган хургыг бүү хярга.


Найм дахь өдөрт хөвгүүний хөвчний махыг хөндөх ёстой.


чи хэвлий бүрийн ууган үр болон өөрт байгаа мал бүрийн анхны төлийг ЭЗЭНд зориул. Эр хүйстэн нь ЭЗЭНийх юм.


Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой.


Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү ид.


Мөн үхсэн амьтны өөх, араатанд тастуулсан амьтны өөх нь ямар нэгэн өөр хэрэгцээнд зориулагдаж болох боловч та нар түүнийг үнэхээр идэж болохгүй.


Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг идэж болохгүй.


Учир нь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бузарлаж болохгүй.


Учир нь Би бол та нарын Бурхан болохын тулд Египетийн нутгаас та нарыг авчирсан ЭЗЭН болой. Иймээс Би ариун учир та нар ариун байх ёстой” гэлээ.


Үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэгийг идсэн аливаа хүн нь, нутгийн уугуул хүн ч бай, гадаадын хүн ч бай өөрийн хувцсыг угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байж байгаад дараа нь цэвэр болно.


Тэр нь үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би бол ЭЗЭН.


Та нар бол ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Тиймээс аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг харийн хүнд өгөөд идүүлэх, эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Гэвч би —Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite