Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:25 - Ариун Библи 2004

25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:25
20 Referans Kwoze  

Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол,


Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.


Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчдыг зэмлэн, тэдэнд —Та нар бүгд өөрсдийнхөө ах дүүгээс мөнгө хүүлэхийг шаардаж байна гэв. Тэгээд би тэдний эсрэг их чуулганыг цуглуулав.


тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгдлийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруугийн төлөө үхэхгүй, заавал амьдарна.


мөнгийг хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг. Тэр амьдрах уу? Тэр амьдрахгүй. Тэр эдгээр бүх жигшүүрт юмсыг үйлдсэн учир тэр заавал үхэх болно. Түүний цус түүний өөрийнх нь толгой дээр байх болно.


Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлсэн тул би гаслантай яа! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй, гэтэл хүн бүр намайг хараах юм.


Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд хэлсэн юм. Тэрээр —Явж, тосоо зараад, өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амьдарч болно гэв.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран, —Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ.


Тэгвэл чи мөнгийг минь юунд банкинд өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд,


Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм.


Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хэрэв ЭЗЭН Бурхан чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх сэтгэл бүү гарга. Түүнээс гараа бүү тат.


Чи түүний барьцааг нар шингэх үед заавал буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ чинь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.


хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол,


Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж, өөрсдийн Бурханы гэрт тэд торгуулагсдын дарсыг уудаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite