Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 22:24 - Ариун Библи 2004

24 Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр хороож, эхнэрүүд чинь бэлэвсэн, хүүхдүүд чинь өнчин болно.

Gade chapit la Kopi




Гэтлэл 22:24
21 Referans Kwoze  

Түүний хүүхдүүдийг өнчин, Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Бид эцэггүй өнчин болсон бөгөөд эхчүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд мэт байна.


Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач. Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.


Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.


Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.


Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.


Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?


Та, зөвхөн Та бол эмээн хүндэтгүүштэй юм. Таныг нэгэнт уурласан үед хэн Таны өмнө зогсох вэ?


Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.


Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн. Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.


Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынхан буюу түр суугчийн адил тэтгэгтүн.


Нутгийн чинь хүн та нартай хамт амьдарч байхын тулд түүнээс зээлийн өндөр хүүг авалгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.


Чи гадаадын хүнээс зээлийн хүүг авч болно, харин ах дүүгээсээ зээлийн хүү битгий нэх. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж буй газар нутаг дээр чиний гараараа хийсэн бүхний төлөө чамайг ивээнэ.


Чи ЭЗЭН Бурхандаа амласан бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно.


Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчдыг зэмлэн, тэдэнд —Та нар бүгд өөрсдийнхөө ах дүүгээс мөнгө хүүлэхийг шаардаж байна гэв. Тэгээд би тэдний эсрэг их чуулганыг цуглуулав.


Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite