Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 21:2 - Ариун Библи 2004

2 Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Хэрэв чи еврей боол худалдан авбал тэр зургаан жил зарцлагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэрээр төлөөсгүйгээр чөлөөлөгдөнө.

Gade chapit la Kopi




Гэтлэл 21:2
18 Referans Kwoze  

Зарц чинь чамд зургаан жилийн турш хөлсний зарцаас хоёр дахин илүүгээр зарцлагдсан учраас чи түүнийг чөлөөлөхийг хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний үйлдэх аливаа үйлсэд чамайг ивээнэ.


Харин та нарын мөнгөөр худалдаж авсан боол чинь хөвч хөндүүлсний дараа үүнээс идэж болно.


Би тэдэнд —Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүсээ өөрсдийн чадах чинээгээрээ чөлөөлсөн билээ. Одоо бидэнд худалдагдахын тулд та нар ах дүүсээ худалдах гэж үү? гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй.


Мосе тэдэнд тушаан хэлсэн нь —Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан Баярын үеэр,


Долоон жил тутамд жилийн эцсээр чи авлагаа цуцла.


Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө түүнийг худалдах ёстой.


Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.


Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран, —Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ.


Есав —Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Түүний намайг мэхэлсэн нь хоёр дахь удаагаа боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчихаад, одоо бас надад оногдох ерөөлийг авчихлаа гэж хэлээд —Надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй гэж үү? гэсэнд


Бурхан чамд тэнгэрийн шүүдэр, Газрын баялаг, Арвин их үр тариа, Дарс хайрлах болтугай!


Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна.


Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй.


Хэрэв эдгээрээр тэр нь золигдоогүй байсан ч тэр болон түүнтэй хамт түүний хөвгүүд нь Эврийн бүрээдэлтийн жилд гарч явах болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite