Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 20:10 - Ариун Библи 2004

10 Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил.

Gade chapit la Kopi




Гэтлэл 20:10
16 Referans Kwoze  

Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.


Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.


Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана.


Чи Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар Миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно.


Зургаан өдөр та нар түүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь амралтын өдөр тул юу ч байхгүй гэв.


Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.


Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.


Учир нь Израилийн гэрийнхнээс, эсвэл Израильд буй цагаачдаас хэн нэг нь өөрийгөө Надаас салгаж, зүрхэндээ шүтээнүүдээ байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг яг нүүрнийхээ өмнө тавиад, өөрийнхөө төлөө Надаас асуухаар эш үзүүлэгч уруу ирвэл ЭЗЭН Би түүнд хариулахаар Өө рийн биеэр авчрагдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite