18 Тэд өөрсдийн эцэг Реуелд ирэхэд, тэр —Өнөөдөр та нар юунд ийм хурдан ирэв? гэж асуув.
18 Тэд эцэг Реуелдээ ирэхэд тэр —Өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв? гэж асуув.
Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ.
Дараа нь Мосе өөрийн хадам эцэг, мидиан хүн Реуелийн хүү Хобабд —“Би үүнийг та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. Бидэнтэй хамт явагтун. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бид танд сайныг хийх болно гэв.
Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд —Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв.
Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласны улмаас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан болой.
Тэд —Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татан өгч, хонин сүргийг усалсан гэжээ.
Хүмүүс —Тэр хаана байна? гэсэнд өнөөх хүн —Би мэдэхгүй гэлээ.