Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 18:8 - Ариун Библи 2004

8 Мосе хадам эцэгтээ Израилийн төлөө Фараонд ба египетчүүдэд ЭЗЭНий үйлдсэн бүхнийг болон аян замд тохиолдсон бүх хэцүү бэрхшээлийн тухай, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсан тухай ярив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Фараонд болон египетчүүдэд Израилийн төлөө ЭЗЭНий үйлдсэн бүхнийг мөн аян замд тохиолдсон бүх хүнд бэрхшээлийг, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтээ ярив.

Gade chapit la Kopi




Гэтлэл 18:8
23 Referans Kwoze  

ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн. Тэднийг Тэр өстний гараас зольж,


Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч, Дайсны гараас зольсон.


Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан. Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн. Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан. Села


Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу, Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс ба Таны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!


Мосе дараа нь Кадешаас Едомын хаан уруу элч нарыг илгээж, —Таны дүү Израиль ингэж хэлсэн. “Бидний дээр унасан бүх зовлонг та мэднэ.


Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс, Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.


ЭЗЭН Израилийг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан Мосед болон Өөрийн ард түмэн Израильд юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонссон.


Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв.


Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ. Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл, Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэл Таны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна.


Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ. Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав.


Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гашуун зовлонг надад бүү харуулаач гэв.


Тиймээс Би чамд ”Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»” хэмээн хэл гэв.


Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.


Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.


Бурхан Израилийн хөвгүүдийг харж анхаарав.


Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.


Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite