Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 18:4 - Ариун Библи 2004

4 Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе —Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. (Учир нь Мосе —Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.)

Gade chapit la Kopi




Гэтлэл 18:4
19 Referans Kwoze  

Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг.


Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа.


Петр сэхээ орж, —Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.


Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй гэв.


Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.


Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, Бүх айдсаас минь намайг аварсан.


Тэр намайг дайснуудаас минь авардаг. Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм. Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.


Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.


Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв.


Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа.


Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.


галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.


Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан, Тэрээр чамайг ерөөх болно. Энэ нь дээд тэнгэрийн ерөөл, Доор гүний ерөөл, Хөх ба умайн ерөөл болно.


Тэгээд тэр хүү төрүүлсэнд, Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би хүний газарт харь хүн болсон юм гэж хэлэв.


Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.


Елиезерийн хүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв.


Фараон түүнд —Надаас зайл. Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite