Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 17:2 - Ариун Библи 2004

2 Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж —Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Ард олон Мосетой маргалдан —Бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 17:2
32 Referans Kwoze  

Тэдний адил бид Христийг сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн юм.


Тэд Бурханыг дахин дахин сорьж, Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.


Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаар Тэд зүрхэндээ Бурханыг сорьсон.


Та нар өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНийг Массад сорьсон шигээ бүү сорь.


Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж, Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан.


Харин Ахаз —Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ.


Есүс —“Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв.


“Та нарын эцэг өвгөд сориход, Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ.


Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?


Петр түүнд —Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,


Есүс —“Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно” гэж бас айлдсан байдаг гэлээ.


Одоо бид ихэмсэг хүнийг ерөөгдсөн гэж дуудна. Хорон мууг үйлдэгчид зөвхөн босгон бариад зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан явдаг» гэдэг”.


Харин цөлд ихэд шунахайрч, Зэлүүд газарт Бурханыг сорьсон.


Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин, Түүний эсрэг тэрсэлж, Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,


Үнэхээр Египет болон цөлд Миний бүтээсэн тэмдгүүд болон Миний цог жавхланг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүмүүс,


Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд, —ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? хэмээн ЭЗЭНийг сорьсон юм.


Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв.


Ард түмэн Мосед гомдоллон —Бид юу уух вэ? гэцгээв.


Тэд —Биднийг захирах хааныг бидэнд өгнө үү? гэж хэлсэн нь Самуелын сэтгэлд нийцсэнгүй. Самуел ЭЗЭНд залбирлаа.


Израилийн бүх хөвгүүд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож байв. Бүхэл чуулган тэдэнд —Бид Египетийн нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!


Тэд Мосе, Аарон нарт —Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.


Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.


Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул.


Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ. Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,


Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite