Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 17:12 - Ариун Библи 2004

12 Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч, түүнд тавьж өгөхөд, тэр чулуун дээр суув. Аарон, Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 17:12
15 Referans Kwoze  

Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун.


Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар дамжуулан би суллагдах болно гэдгийг би мэддэг.


Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн.


Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир.


Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.


Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно.


Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.


Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал. Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл.


Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун.


Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв.


Ингээд Амалек болон түүний ард түмнийг Иошуа илдний ирээр ялав.


Харин ахмадуудад хандан тэр —Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон, Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв.


Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуусталаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite