Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 16:12 - Ариун Библи 2004

12 Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би бол та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно” гэж хэл гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Израилийн хөвгүүдийн гонгинооныг Би сонссон. “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно” гэж тэдэнд хэл гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 16:12
17 Referans Kwoze  

Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч, та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


Тэр өдрөөс хойш Израилийн гэр нь Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан, «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ”.


Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН болох Би тэдэнтэй хамт байгааг Израилийн гэр болох тэд Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Иуда болон түүний бүх хотууд, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно.


Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.


Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг нядал.


Учир нь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бузарлаж болохгүй.


Миний эсрэг гомдоллож буй энэ хорон муу чуулганыг Би хэр удаан тэсвэрлэх вэ? Миний эсрэг гомдоллож буй Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамейчууд «ЭЗЭН бол уулын бурхан болохоос тал газрын бурхан биш» гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” хэмээв гэж хэллээ.


Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч, Тэднийг тэнгэрийн талхаар хангасан.


Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж —Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?


Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ».


Swiv nou:

Piblisite


Piblisite