Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 15:8 - Ариун Библи 2004

8 Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч, урсгал ус овоо мэт босож, далайн гүн дэх уснууд царцсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Хамрын тань амьсгал усыг бөөгнөрүүлж, Овоо мэт болсон давалгаа урсахаа умартан, Оёоргүй гүн далайд өтгөрөв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 15:8
13 Referans Kwoze  

Бурханы амьсгалаар тэд мөхөж, Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.


Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж, Их усыг ч овоо мэт зогсоосон.


Дараа нь ёс бус нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна.


Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө.


Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.


ЭЗЭНий зэмлэл, Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж, ертөнцийн суурь ил гарав.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана” гэв.


Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.


Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.


Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг. Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.


Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр, их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ.


дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотоос нилээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн харалдаа гатлан гарав.


Swiv nou:

Piblisite


Piblisite