Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 15:7 - Ариун Библи 2004

7 Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв. Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Агуу их сүр жавхлан тань тэрслэгчдийг дарав. Асгарах хилэнгийн тань цогонд тэд сүрэл мэт шатав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 15:7
29 Referans Kwoze  

Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.


“Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрсгүй, өмнө нь суух гал ч байхгүй болно.


Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана.


Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж, ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ.


Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.


Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг, Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.


Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга. Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж, огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.


Саул газар хөсөр унав. Тэгээд —Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, —


Түүний гарт нь шигшүүр байна. Тэр үтрэмээ гүйцэд цэвэрлээд, Өөрийн улаан буудайг саравчинд овоолж, харин хивэг хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг.


«Сион нь бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэж өгүүлэгч олон үндэстэн чиний эсрэг цуглах болно.


ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм.


Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.


Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун. Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.


Уур хилэнгээр сөнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч. Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач. Села


Харин Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм.


Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.


Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв.


Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм.


Ард түмэн сүрлийн оронд тарианы ёзоор түүхийн тулд Египетийн бүх нутгаар тархав.


Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийг ямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite