Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:30 - Ариун Библи 2004

30 Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсуудыг Израиль харав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израиль харав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:30
17 Referans Kwoze  

Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч, Дайсны гараас зольсон.


Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.


Хэдийгээр та нар энэ бүхнийг нэгэнт мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Эзэн Египетийн нутгаас ард түмнийг аварсны дараа итгээгүй хүмүүсийг устгасан юм.


Өшөө авалтыг харахдаа зөв шударга хүн баярладаг. Тэрээр хорон муу хүний цусанд хөлөө угаана.


Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна. Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.


Ийнхүү тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-авенаас ч цаашаа үргэлжлэв.


Мосе ард түмэнд —Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.


Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.


Чи зөвхөн нүдээрээ хараад л Хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.


ЭЗЭН Хезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас, мөн бусад бүхний гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд та бүхний төлөө та нарын нүдний өмнө үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, айлган сүрдүүлэлтээр дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн бурхан байна уу?


Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН Израильд авралыг гүйцэлдүүлэв гэв.


“Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав. Тэгээд Тэр тэдний Аврагч болов.


Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн эртний өдрүүдийг дурсан санасан. Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?


ЭЗЭН Израилийн хөвгүүдэд айлдан “Би та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс, филистчүүдээс аварсан бус уу?


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite