Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 14:11 - Ариун Библи 2004

11 Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?

Gade chapit la Kopi




Гэтлэл 14:11
14 Referans Kwoze  

Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.


Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав.


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган Мосе, Аарон нарын эсрэг гомдоллон —ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн хүмүүс бол та нар юм гэв.


Мосе ЭЗЭНд буцан ирж, —Өө, Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулсан бэ? Та юунд намайг явуулсан юм бэ?


Израиль —Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд


Тэд Мосе, Аарон нарт —Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.


Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан.


Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Үнэхээр Египет болон цөлд Миний бүтээсэн тэмдгүүд болон Миний цог жавхланг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүмүүс,


Swiv nou:

Piblisite


Piblisite