Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 13:15 - Ариун Библи 2004

15 Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа анх төрөгсдийг, хүний ууган болон малын анхны төл бүрийг ЭЗЭН алсан. Тийм учраас би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа хэвлийг анх нээгчдийг, хүний ууганаас авахуулаад малын ууган бүрийг хүртэл ЭЗЭН үхүүлсэн. Тиймээс би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл.

Gade chapit la Kopi




Гэтлэл 13:15
7 Referans Kwoze  

Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.


Илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрвээ золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган үр бүгдийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.


Левичүүдээс илүү гарсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууган төрөгсдийн золиосонд


Тэдний ЭЗЭНд өргөдөг бүх махан биеийн умайг нээгч ууган болгон хүн ч бай, амьтан ч бай чинийх болох ёстой. Гэхдээ хүний ууган үрийг чи заавал золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.


Тэр бас тэдний нутгийн бүх ууган хөвгүүдийг, Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан.


Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан та нарын явахыг зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.


Тиймээс Би чамд ”Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»” хэмээн хэл гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite