Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 13:11 - Ариун Библи 2004

11 ЭЗЭН чамд болон чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутаг уруу аваачин, тэр газрыг чамд өгөх үед

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 ЭЗЭН чамд болон эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутагт аваачин тэр газрыг чамд өгөх үед

Gade chapit la Kopi




Гэтлэл 13:11
7 Referans Kwoze  

ЭЗЭНий та нарт өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан тэр газар буюу канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутаг, сүү балаар бялхсан газарт ЭЗЭН та нарыг аваачих үед та нар энэ сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой.


Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж —Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.


Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.


Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.


Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би чиний үр удмыг тэнгэрийн од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж айлдсан шүү дээ гэв.


Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун” хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?


Учир нь Тэр Өөрийн ариун үгийг, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite