Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 12:22 - Ариун Библи 2004

22 Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Та нар багцалсан балуун авч саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн гэрийнхээ үүднээс гадагш бүү гар.

Gade chapit la Kopi




Гэтлэл 12:22
13 Referans Kwoze  

Итгэлээр тэр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм.


Намайг хиссопоор цэвэршүүлээч, Тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач, Тэгвэл би цаснаас цагаан болно.


Цэвэр хүн хиссопыг аваад усанд дүрж, майхан ба бүх тавилга дээр, мөн тэнд байсан хүмүүс дээр болон ясанд, эсвэл алагдсан хүнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацах ажгуу.


Учир нь Хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, хиссопын мөчрийн хамт аваад, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,


Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ.


Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой.


тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!


Та нар бол Бурханы урьдаас мэдэх мэдлэгийн дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байхын тулд болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.


Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр ярьдаг цацагдсан цус уруу ирсэн.


Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав.


Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.


Хэрэв хэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна.


Swiv nou:

Piblisite


Piblisite