Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 1:11 - Ариун Библи 2004

11 Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа.

Gade chapit la Kopi




Гэтлэл 1:11
21 Referans Kwoze  

ЭЗЭН Абрамд —Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав.


ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.


Мосе өсөж том болоод нэгэн өдөр өөрийн ах дүү нар уруу очиж, тэдний хүнд хүчир ажлыг харав. Өөрийнх нь ах дүү болох нэг еврей хүнийг египет хүн зодож байхыг тэр үзэв.


Иосеф Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ.


“Би түүний мөрнөөс ачааг буулгаж, Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.


Харин египетчүүд биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.


Бидний өвөг дээдэс Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар байсан бөгөөд египетчүүд бидэнд болон өвөг дээдэст маань муугаар хандаж байсан билээ.


Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй. Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ?


Тэд үндэстнээс үндэстэн уруу, Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн.


Хонины хашаанд хэвтэх үедээ та нар Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр, Шижир алтаар бүрсэн өд нь мэт байдаг.


Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив.


мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгтэнгүүдэд болон морьтон цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, ер нь өөрийнх нь харьяа бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.


Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж, Фараонд —Та яагаад өөрийнхөө боолуудад ингэж хандана вэ?


Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.


Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд —Фараон ингэж хэллээ. “Би та нарт сүрэл өгөхгүй.


Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Ион, Дан, Абел-маим болон Нафталийн бүх нөөц хангамжийн хотуудыг эзлэн авлаа.


“Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ”. Одоо Израилиар хэлүүл.


Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе” гэж хашхирч байна.


“Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite